Бидний тухай

AI-тай хамт хөгжүүлэлт заадаг онлайн академи

Монголд вэбсайт, аппликейшн, тоглоом болон системийн хөгжүүлэлт заадаг. AI-г хэрэгсэл болгон ашиглаж, бодит бүтээгдэхүүн гаргах хүртэл нь дагуулж явна.

Бидний ард хэн байна

Ts Stark Software LLC

Технологийн туршлагатай стартап компани. Академи бол бидний нэг бүтээгдэхүүн — заадаг зүйлээ өдөр бүр өөрсдөө хэрэглэж, бодит захиалгат ажил дээр туршиж байдаг.

Powered byTsStark

Яагаад эхлүүлсэн бэ

Өөрийн апп, вэбсайттай болмоор байгаа хүн Монголд олон. Гэтэл зам нь ихэвчлэн «эхлээд хэдэн жил код сур» гэсэн хариугаар эхэлдэг байсан. Одоо тийм биш — юу хэрэгтэйгээ тодорхой хэлж чаддаг хүн бүтээгээд явчихдаг болсон.

Тиймээс бид синтакс цээжлүүлэхийн оронд хийж сурахыг заадаг. Хэсгүүд нь юу гэж нэрлэгддэг, юуг заавал нэрлэх ёстой, гарсан үр дүнг яаж шалгах вэ — гурван ур чадвар. Материалыг орчуулаагүй, монголоор бодож бичсэн.

Хэнд зориулагдсан бэ

  • Ямар ч туршлагагүй, эхнээс нь эхлэх хүсэлтэй хүн
  • Мэргэжлээ солихоор бодож байгаа ажил эрхэлдэг хүн
  • Их сургуульд үзсэнээ практик төсөл дээр бататгах оюутан

Сүүлийн саруудад хийсэн ажлууд

Заадаг зүйлээ бид өөрсдөө хийдэг. Эдгээр нь одоо ажиллаж байгаа бүтээгдэхүүнүүд.

  • Twerk Mongolia — twerkmongolia.com

    Улаанбаатар дахь бүжгийн студийн сайт: танхимын ба онлайн анги, багш нар, дэлгүүр.

    twerkmongolia.com

  • Asulen — asulen.com

    Оюутан, компани хоёрыг холбосон карьер, сургалтын платформ.

    asulen.com

  • Leaders — leaders.mn

    Бизнес, технологи, зах зээлийн гүнзгий сэтгүүл зүй.

    leaders.mn

  • itsmulen — itsmulen.com

    Монгол, англи хоёр хэл дээрх сэтгүүл — Art, AI, Growth, Money, Lifestyle.

    itsmulen.com

  • Travel With Me — discovermgl.com

    Монгол дахь аяллын сайт: наадам, Алтайн ирвэс, эндуро мото, тулын загасчлал.

    discovermgl.com

  • KetoLab — ketolab.mn

    Кето хоолны захиалга, хаалган дээр хүргэлт.

    ketolab.mn

  • Movie — movie-ecru-psi.vercel.app

    Кино хайх вэб апп — шинээр гарах, түгээмэл, өндөр үнэлгээтэй жагсаалтууд.

    movie-ecru-psi.vercel.app

Аль сургалтаас эхлэх вэ?

Нэг төлбөрөөр бүх сургалт нээгдэж, хугацаагүй таных болно.

Сургалтуудыг үзэх