Нууцлалын бодлого
Ямар мэдээлэл цуглуулж, юунд ашигладаг, хаана хадгалдаг тухай.
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9-р сарын 18
Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Бүртгүүлэхэд: овог, нэр, утасны дугаар, имэйл хаяг. Google-ээр нэвтэрвэл Google-ээс нэр, профайл зураг ирнэ — өөр юу ч биш. Сурч эхлэхэд: аль хичээлийг үзсэн, хэдэн хувь дуусгасан, шалгалтын оноо, видео хэдэн секунд үзсэн. Төлбөр төлвөл: нэхэмжлэхийн дугаар, дүн, огноо, төлөв. Санал хүсэлт илгээвэл: бичсэн текст тань.
Юунд ашигладаг вэ
Утасны дугаар бол төлбөр эсвэл бүртгэлийн асуудал гарсан үед танд хүрэх суваг. Имэйл бол нэвтрэх таних тэмдэг тань. Явцын мэдээлэл нь танд хаанаа явааг харуулах, үргэлжлүүлэх товчийг зөв газар заахад хэрэгтэй. Төлбөрийн бичлэг нь ямар сургалт нээгдсэнийг тодорхойлдог. Зар сурталчилгаанд ашигладаггүй.
Картын мэдээлэл
Бид таны картын дугаарыг хэзээ ч хардаггүй, хүлээн авдаггүй, хадгалдаггүй. Төлбөрийн гүйлгээ бүхэлдээ Bonum төлбөрийн системийн талд явагдана. Бидэнд ирдэг зүйл бол «энэ нэхэмжлэх төлөгдсөн» гэсэн баталгаа л юм.
Хаана хадгалагддаг вэ
Өгөгдөл Supabase дээрх PostgreSQL мэдээллийн санд хадгалагдана. Вэб сайтыг Vercel дээр байршуулсан. Хандалтыг мэдээллийн сангийн түвшний дүрмээр (Row Level Security) хязгаарладаг — өөрөөр хэлбэл та зөвхөн өөрийн мэдээллээ уншиж чадна, өөр сурагчийнхыг биш.
Хэн харж чадах вэ
Таны нэр, утас, имэйл, нээлттэй сургалтууд, ирүүлсэн санал хүсэлтийг сургуулийн админ харна — асуулт хариулах, төлбөрийн асуудал шийдэхэд. Бусад сурагчид таны мэдээллийг харахгүй. Бид гуравдагч этгээдэд өгөгдөл зардаггүй.
Хэр удаан хадгалах вэ
Бүртгэлээ идэвхтэй байх хугацаанд. Бүртгэлээ устгах хүсэлт гаргавал профайл, явцын мэдээлэл, санал хүсэлтийг устгана. Төлбөрийн бичлэг нь нягтлан бодох бүртгэлийн шаардлагаар тодорхой хугацаанд үлдэж болно.
Таны эрх
Өөрийн мэдээллээ харах, засах (профайл хуудсан дээрээс), эсвэл бүртгэлээ бүхэлд нь устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Устгах хүсэлтээ бүртгэлийн имэйл хаягаасаа илгээнэ үү.
Күүки
Нэвтрэлтийн сесс болон сонгосон хэлийг хадгалахад күүки ашигладаг. Зар сурталчилгааны эсвэл хөндлөнгийн хяналтын күүки байхгүй.
Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт эсвэл өгөгдлөө устгуулах хүсэлтээ «Холбоо барих» хуудсан дээрх имэйлээр илгээнэ үү.